Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2023-02-16 15:50:19

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох зорилгоор "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
 
 
 
Тус зөвлөгөөнд үйлдвэрийн газрын нийт удирдах албан тушаалтнууд, алба, хэлтэс төв салбарын дарга нар болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга нар 2022 оны ажлаа дүгнэж буй бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар зэрэг холбогдох бусад байгууллагуудаас сургалт, лекц зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгч байна.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.