Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2023-03-24 04:52:13

БООМТЫН МЭДЭЭ

                                               

 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган Хавирга гэсэн 9 боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа бол, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна.

ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, ачаа зорчигчийн хөдөлгөөн байгаа бөгөөд Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ явагдаж байна.

2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Гашуунсухайт, Булган боомтуудаар ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс Хавирга боомт нээгдэж тээвэрлэлт хийгдэж эхэлсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг автозамын боомтуудын мэдээ:

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 650-750 автомашин, зэсийн баяжмалын 36 орчим машин, импортын ачааны 17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Хятадын талд өдөрт 160 орчим жолооч хонож байна. Үнэ тарифын хувьд уртын тээвэрт 110 юань, богинын тээвэрт 150-540 юанийн ханштай байна.

Өссөн дүнгээр 54166 т/х 6,336,946 тонн нүүрс, 3277 т/х 135,240 тонн зэсийн баяжмал тээвэрлэсэн байна.

Тус боомтын чиглэлд Эрдэнэс тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК уурхайгаас нийт 243 аж ахуйн нэгж байгууллагын 6854 тээврийн хэрэгслээр нүүрс, Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын уурхайгаас 4 аж ахуйн нэгж байгууллага 250 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал тээвэрлэж байна.

Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 210 орчим автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна.

Өссөн дүнгээр 18,680 т/х 2,631,092.7 тонн нүүрс, 632 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл /AGV/-ээр  45,126 тонн нүүрс тээвэрлэсэн байна.

Тус боомтын чиглэлд нүүрсний 9 уурхайгаас 58 аж ахуйн нэгж байгууллага нийт 1893 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Замын-Үүд боомтоор өдөрт 80 ачааны автомашин, том оврын 7 автобус БНХАУ-руу нэвтрэн тээвэрлэлт хийж байгаа бол экспортын 10-15 машин гарч байна.

Үнэ тарифын хувьд Эрээнээс Зам-Үүд 3900 cny /1,8-2 сая төгрөг/, Эрээнээс Улаанбаатар 6800-7000cny, /3.5 сая төг/.

Өссөн дүнгээр 7405 т/х 174,263 тонн ачаа тээвэрлэсэн.

Тус боомтын чиглэлд 6 аж ахуйн нэгж байгууллага 159 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Ханги боомтоор өдөрт 120-130 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 42 юанийн ханштай тээвэрлэгдэж байна. Өссөн дүнгээр 12532 т/х 914,269 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Тус боомтын чиглэлд Эргэл транс /сор говь/ ХХК, Их говь энержи ХХК, Си өү эй эл ХХК-ийн нүүрсний уурхайгаас 30 аж ахуйн нэгж байгууллагын 916 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Бичигт боомтоор өдөрт 50-60 тээврийн хэрэгсэл нэвтрэн хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгдэж байна. Өссөн дүнгээр 3763 т/х 257,441  тонн нүүрс тээвэрлэсэн байна.

Тус боомтын чиглэлд Андын илч - /25/, Бадмаараг хаш - /21/, Олгой булаг - /84/, Талын гал – /17/, Эрдэнийн босго – /23/, Эрдэнийн олз ХХК – /29/-ийн уурхайгаас нийт 10 аж ахуйн нэгж байгууллагын 198 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Баянхошуу боомтоор өдөрт 50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэлт хийгдэж байна. Тус боомтын чиглэлд Петрочайна дачин тамсаг ХХК-ийн газрын тосны 19 болон 21 дүгээр талбайгаас 3 аж ахуйн нэгж байгууллагын нийт 62 тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

Өссөн дүнгээр 3545 т/х 129,748.6 тонн газрын тос тээвэрлэсэн байна.

Хавирга боомтоор 132 т/х 12,237  тонн нүүрс тээвэрлэсэн байна. Тус боомтын чиглэлд Меланж ХХК, Найнги ХХК-ийн нүүрсний уурхайгаас 3 аж ахуйн нэгж байгууллага нүүрс тээвэрлэх туршилтын тээвэрлэлт хийгдэж байна. Боомтын сайд н.Булгантуяа Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу боомтуудад 2023.03.17-ны өдрийн хооронд томилолтоор ажиллаж автозамын боомтын тээвэрлэлтийг тасралтгүй явуулах, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, стандартын шаардлага хангаж тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх нь зүйтэй талаар дурдсан.

БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэдэг автозамын боомтуудын мэдээ:

Булган боомтоор ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжиж, тээвэрлэлт хийгдэж байна. Өдөрт 140-150 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Өссөн дүнгээр 5822 т/х 513,077.5 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Тус боомтын чиглэлд Моэнко ХХК, Тефис майнинг ХХК-ийн уурхайгаас нийт 32 аж ахуйн нэгж байгууллагын 1042 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Бургастай боомтоор экспортын чиглэлд өссөн дүнгээр 1518 тээврийн хэрэгслээр 89,485.2 тн төмрийн хүдэр тээвэрлэсэн байна. Тус боомтын чиглэлд Алтайн хүдэр ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайгаас 1 аж ахуйн нэгж байгууллагын 88 тээврийн хэрэгслээр төмрийн хүдэр тээвэрлэж байна.

ОХУ-ын автозамын боомтуудын мэдээ:

Алтанбулаг боомтоор импортын ачаатай 30-40, Цагааннуур боомтоор 20-25, Боршоо боомтоор 10 орчим ачааны автомашин орж ирж байна. Өссөн дүнгээр ачааны орсон 1374 т/х 20,836 тонн ачаа, гарсан нь 1303 т/х 3904.60 тонн ачаа тээвэрлэсэн байна.

Цагааннуур боомтоор 20-25 орчим ачааны автомашин хилээр нэвтэрч тээвэрлэлт гүйцэтгэж байна. Өссөн дүнгээр ачааны орсон 1085 т/х 20,830.6 тонн ачаа, гарсан нь 1386 т/х 1818.8 тонн ачаа тээвэрлэсэн байна.

Боршоо боомтоор 10 орчим орчим ачааны автомашин хилээр нэвтэрч тээвэрлэлт гүйцэтгэж байна. Өссөн дүнгээр нийт ачааны 263 т/х 3,019 тонн ачаа тээвэрлэсэн байна.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.